Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 05-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон химийн аргаар тодорхойлж байна.
05-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их агууламж 0.019 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.006 мг/м3, хамгийн их агууламж 0.013 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 05-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж бага зэрэг ихэссэн бол азотын давхар исл /NO2/-ийн дундаж агууламж багассан дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 05-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2/-ийн
05-р сарын явц
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис / NO2/-ийн
05-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ